Тамхичид нэг хараад авчих үүнийг

"Монгол бичгийг Хятадууд соёлынхоо өвдөө бүртгэхээр болж гэнээ"
"Монгол хэлийг Хятадууд соёлынхоо өвдөө бүртгэхээр болж гэнээ"   Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ-ын дарга, Боловсрол, Соёл, Шинжлэх ухааны сайд, Гадаад явдлын яамны сайд, Соёл урлагийн хорооныхон, Соёл урлагийн газрынхан, нөгөө дизайнеруудын холбоонуудын  том дезайнар гээд цээжээ дэлдэгчид, эх оронч гээд байдаг баагийнууд, телевиз хэвлэл мэдээллийхэн, нөгөө хөдөлгөөнийхөн үг хэлээ худалдчихаагүй бол одоо дуугар л даа.
""Монгол бичгийг Хятадууд соёлынхоо өвдөө бүртгэхээр болж гэнээ"" цааш унших »
Үхлийн хөндий буюу утга авцалдаагүй болоод найруулгагүй зүйлс, (төрийн албан хаагчид ажлын цагаараа
Үхлийн хөндий буюу утга авцалдаагүй болоод найруулгагүй зүйлс, (төрийн албан хаагчид ажлын цагаараа уншихийг хориглоно.)   Үхлийн хөндий гээд нэг зохиол байдаг билүү тийм хөндий угаасаа байдаг ч билүү. Лав тэр хөндийд орсон хүн үхэж төгсөх хувь тавилан хүлээж байдаг гэсэн. Өнөөдөр цаг агаар сонсохнээ хасах 42 хэм хүйтэн гэж байна. Тэрнээс ч их хүйтэрч 48 бүүр 50 хэм хүрэх юм ярих юм, Үнэн бол Утаанбаатар маань Хөлдүүсбаатар болохдог шүү. Харин энэ хүйтэнд улс төрийн намуудын болон хөдөлгөөнийхний "хөдөлгөөн" бүгд хөлдөх шиг боллоо. Эсвэл цавьруугаа хошуугаа шургуулаад юу ч болсон дулаан орохыг хүлээсэн байх. Зэ тэд ч над падлийгүй. Гэсгэлэн байгаагаас улаанбаатарын цэвэрлэх байгууламж л туулын усруу "цэврээрээ" урсаж харагдана лээ.
"Үхлийн хөндий буюу утга авцалдаагүй болоод найруулгагүй зүйлс, (төрийн албан хаагчид ажлын цагаараа" цааш унших »
Тохилог сууцтай болчуул эрүүл мэндийн олон асуудлыг давхар шийдсэнтэй адил
Орон сууцыг тойрсон баахан хэрүүл болж байна. Эцсийн дүндээ Засгийн газар буруутай юу хэн буруутай юэ гэдэгт нээх гол асуудал бишээ. харин толгойгүй улс төрчид л буруутай байх. Засгийн газрыг муулна гэдэг эх орноо үгүйсгэж байгаатай адил.
"Тохилог сууцтай болчуул эрүүл мэндийн олон асуудлыг давхар шийдсэнтэй адил" цааш унших »
Томуугийн А хүрээний (Н1N1) шинэ вирүсийн халдварын үед жирэмсэн эмэгтэйчүүдэд зориулсан зөвлөмж
Томуугийн А хүрээний (Н1N1) шинэ вирүсийн халдварын үед жирэмсэн эмэгтэйчүүдэд зориулсан зөвлөмж /өмнө нь би энд жирэмсэн эхчүүдэд зорилусан зөвлөмж http://www.who.int вэб сайтаас орчуулмар болоод оруулж байсан билээ. харин энд мэргэжлийн зөвлөх багийн орчуулга оруулж байна. Яаж ч бодсон минийхээс дээр байлгүй яахав. хэрэгтэй нэг нь уншина биз./ Жирэмсэн эмэгтэй томуугийн А хүрээний (H1N1) шинэ вирүсийн халдвар авсан үед богино хугацаанд хүндрэх эрсдэлтэй.
"Томуугийн А хүрээний (Н1N1) шинэ вирүсийн халдварын үед жирэмсэн эмэгтэйчүүдэд зориулсан зөвлөмж" цааш унших »
H1N1 virus + Утаа + Хүйтэн + Унхиагүй бодлого + Хэнэггүй монгол зан = ! ?
Анх ХДХВ илэрч байхад мах иддэг мангасууд бидэнд бараг тусахгүй гэж бодож байсан. сая азаар юмуу эсвэл манай шинжилгээ хйидэг хүмүүсийн муугаар юмуу мэдэхгүй нилээн олон орны хойно өвчин илэрсэн. тэрнээс хойш бөөн л юм боллоо. амтай болгон нь шахуу эмч болох дөхлөө, энэ УИХ болон дээдчүүлээс эхлээд...Ялангуяа онцгой байдлын газар гээд дээхнэ үед гал унтраагч байсан хэдэн нөхөд хүртэл баахан пижигнэв. нэг л их мэдлэгтэй вирус судлаач нар. нэг л их эмч нар, гаргаж байгаа шийдвэрүүд нь ч гэсэн дэлхий дээр хаана ч байхгүй "нөгөө алдарт стандарт бус " шийдвэр. аарц тарааж вирустай тэмцлээ. чацаргана өгч тэмцлээ гээд дэлхий нийтээрээ ониг болох
"H1N1 virus + Утаа + Хүйтэн + Унхиагүй бодлого + Хэнэггүй монгол зан = ! ?" цааш унших »
ХЛОРАМИНаа найруулж сурцгаая.....
ХЛОРАМИНЫГ ХАЛДВАРГҮЙТГЭЛД ХЭРЭГЛЭХ ЗААВАР  Нэг. Ерөнхий зүйл Хлорамин нь Б, Т гэж 2 янз байх ба хлорамин Б-г халдваргүйтгэлд ихэвчлэн хэрэглэнэ. Хлорамин нь гадаад орчинд тэсвэртэй, удаан хугацаагаар хадгалахад идэвхитэй хлороо бага алдана. 1.    Хлорамин Б нь усанд сайн уусдаг, зөөлөн ба төмөр эдлэлийг гэмтээхдээ бага, 26%-ийн идэвхитэй хлор агуулдаг, 50 хэмийн халуунд усанд найруулна. 2.    Хлораминыг хуурай, нарны гэрэл, чийгнээс хамгаалж чадах таглаатай модон ба шилэн саванд хадгална. Хлорамины бэлтгэсэн уусмалыг таглаатай хар бараан өнгийн шилэнд 5-7 өдөр хадгалж ариутгалд хэрэглэнэ. 3.    Хлорамин нь ургал хэлбэрийн нянд үйлчлэх ба ариутгалд 0,2-10% хүртэл хэрэглэнэ. 4.    Хлорамины бактер устгах чадлыг ихэсгэхийн тулд идэвхижүүлсэн байдлаар хэрэглэнэ. Хоёр. Хлорамины уусмалыг бэлтгэх арга
"ХЛОРАМИНаа найруулж сурцгаая....." цааш унших »
Томуугийн А хүрээний (H1N1) вирүсийн талаархи таны асуултанд хариулья
Томуугийн А хүрээний (H1N1) вирүсийн талаархи таны асуултанд хариулья

  
Томуугийн А (H1N1) вирүсээр хүн хэрхэн халдварладаг вэ? Томуу өвчний халдвар хүнээс хүнд дамжин халдварлаж байгаагийн улмаас одоогийн энэхүү дэгдэлт хүн амын дунд тархаад байна. Халдвар авсан хүн ханиах, найтаах үед халдварлагдсан агаар дусал гар, эд зүйлсийн гадаргууд бууж, харин жин багатай жижиг хэсгүүд нь агаарт тогтон үлддэг. Бусад хүмүүс тэр агаараар амьсгалах, эсвэл халдварлагдсан гар, гадаргуутай хүрэлцсэний улмаас халдварт өртөнө. Халдвар цаашид тархахаас сэргийлж хүн ханиаж найтаах үедээ ам хамраа алчуураар дарах, гараа тогтмол угааж байх хэрэгтэй.

"Томуугийн А хүрээний (H1N1) вирүсийн талаархи таны асуултанд хариулья" цааш унших »
H1N1 ВИРУСЫН ХАМГИЙН СҮҮЛИЙН МЭДЭЭЛЭЛ 11,05

Мэдээ 2009.11.05

2009 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 10 цагийн байдлаар томуугийн А (H1N1) вирүсийн халдварын лабораториор батлагдсан тохиолдол 884 болж, 25 шинэ тохиолдлоор нэмэгдсэн, үүнээс Улаанбатарт 706, 17 аймагт 178 тохиолдол бүртгэгдсэн байгаа, өчигдрийнхээс нэмэгдсэн нь Сэлэнгэд +7, Өвөрхангайд +2, УБ +16 болжээ.

ХӨСҮТ-ийн амбулаториор 140 хүн үзүүлж үйлчлүүлсэнээс 8 хүн томуугийн А (H1N1) вирүсийн халдварын хүнд, хүндэрч болзошгүй хэлбэр гэсэн оношоор хэвтсэн. Бусад нь гэрээр эмчилгээ хийлгэх зөвлөгөө авч, өрхийн эмчийн хяналтанд орсон байна.

Томуугийн халдвар эхэлсэнээс хойш тус төвд томуугийн А (H1N1) вирүсийн халдвар гэсэн оношоор 411 хүн хэвтэн эмчлэгдсэнээс 322 нь эдгэрч гарсан, одоо 88 өвчтөн эмчлэгдэж байна. Хүндээр өвчилж эрчимт эмчилгээ сэхээн амьдруулах тасагт эмчлэгдсэн 20-иод тохиолдлоос 1 нь нас барсан, бусад нь эдгэрч гарсан, одоо 5 хүний биеийн байдал хүнд байна.

Сүүлийн хоногуудад хүнд байсан хүмүүсээс 2 хүний биеийн байдал дээрдэж сайжрах хандлагатай болж байна. ХӨСҮТ-ийн ТҮТ-ийн лабораторид 109 сорьцод шинжилгээ хийснээс 25 тохиолдол томуугийн А (H1N1) вирүсийн халдвар болох нь батлагдсан байна.

Аймгуудтай байнгын холбоотой ажиллаж өдөр бүр 1-2 аймагтай аудио хурал хийж зөвөлөгөө өгч байгаа. Иргэдийн зүгээс өөрийгөө томуугийн А (H1N1) вирүсийн халдвар авч уу? үгүй юу? Хэд хоногийн өмнө бие эвгүй оргиод томуу хүрээд өнгөрөх шиг болсон тэр юу байсан бол?

Манай гэр бүлээс эсвэл ажлын газрынхнаас, ангийнхнаас хэн нэг нь өвдөөд эдгэрсэн би хамт байсан яагаа бол?

Шинжилгээ хийлгээд өөрийгөө өвдөж өнгөрсөн эсэхээ мэдчих юмсан гэсэн санаатай эмнэлгээр яваад байгаа тал байна. Ийм тохиолдолд шинжилгээ хийхгүй. ДЭМБ-аас өгч байгаа зөвлөмжид тухайн улс оронд томуугийн А (H1N1) вирүсийн халдварын 100 тохиолдол лабораториор батлагдсан бол хүн амын дунд энэ өвчний дэгдэлт гарч байгаа нь тодорхой байна гэж үзээд цаашид нийтийг хамарсан шинжилгээ хийх шаардлагагүй, томуу, томуу төст өвчтэй гэж оношлогдож байгаа тохиолдлыг “томуугийн А (H1N1) вирүсийн халдвартай“ гэж оношлож, эмчлэх арга хэмжээ авах нь зүйтэй гэж байгаа.

Нэгэнт дэгдэлтийн байдалтай гарч байгаа үед хүн амын 20-50% дайрлагад өртөж, шинж тэмдэг бүхий хэлбэрээр илрэнэ, үүнээс 90-ээд хувь нь хөнгөн хэлбэрээр өвчилж эдгэрнэ гэж зөвлөж байгаа. Та түүний нэг нь байх магадлалтай. Хэрэв өвчилсөн шинж тэмдэг, сэжиг байгаа бол гэртээ байж, өрхийн эмчээ дуудаж үзүүлээрэй.

Тэд өвчин хүнд байна уу? Хөнгөн байна уу? Гэрт нь эмчлэх үү? Эмнэлэгт хэвтүүлэх шаардлагатай юу гэдгийг тогтоох хэмжээнд бүрэн сургагдсан, энэ талаар баримтлах маш тодорхой удирдамжтай байгаа. Өрхийн эмч нар уртасгасан цагаар, гэрийн дуудлага, эргэлтийн горимоор байнга ажиллаж байгаа.

ХӨСҮТ

14 ХОНОГ ӨНДӨРЖҮҮЛСЭН БЭЛЭН БАЙДАЛ ЗАРЛАЖ ҮНДСЭНДЭЭ ХӨЛ ХОРИО ТОГТООГООД БАЙНА

Томуугийн А хүрээний /H1N1/ вирусийн халдвар хурдацтай тархаж байгаа учир 2009 оны 11 дүгээр сарын 03-ны өдрөөс эхлэн орон даяар өндөржүүлсэн бэлэн байдалд шилжин ажиллахаар боллоо.
Монгол Улсын Ерөнхий сайдын захирамжаар байгуулагдсан Засгийн газрын ажлын хэсэг хуралдан шийдвэр  гаргаж, ажлын хэсгийн ахлагч, Монгол Улсын Шадар сайд М.Энхболд энэ талаар мэдээлэл хийв.
Томуугийн А хүрээний /H1N1/ вирусийн халдварыг тархаахгүйн тулд ирэх 14 хоногт барааны захыг ажиллуулахгүй, олон нийтийг хамарсан бүх төрлийн үзвэр, үйлчилгээ, диско клубын үйл ажиллагааг зогсоолоо.
Мөн хот хоорондын зорчигч тээврийн үйлчилгээг хязгаарлан, зорчигчдын биеийн байдлыг үзэж зорчуулах, хүн тээврийн үйлчилгээнд явж байгаа автомашинуудыг ариутгаж, халдваргүйжүүлж байхаар  боллоо.
Хот, орон нутагт зохиогдох төрөл бүрийн хурал, зөвлөгөөн, ээлжит цэрэг татлагыг 14 хоногоор хойшлуулж оюутны хотхон, дотуур байранд эмнэлгийн үйлчилгээ үзүүлэхээр шийдвэрлэв.
14 хоногийн хугацаанд сургууль, цэцэрлэг ажиллахгүй тул Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам, телевизүүд хамтарч Ерөнхий эрдмийн зарим нэг  хичээлийг телевизээр заах арга хэмжээ авахыг ажлын хэсэг үүрэг болголоо.
Нийслэлийн Засаг даргын Тамгын газар улсын нөөцөөс ариутгал, цэвэрлэгээний 2 автомашин авах бол нэр бүхий хоёр аж ахуйн нэгж эмнэлгүүдийг хүчилтөрөгчөөр тасралтгүй хангах үүрэг хүлээлээ.
Цэргийн клиникийн төв госпиталь, ЭНЭШТ, Ачтан-Элит, Нялхсын клиникийн сувилал, Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлэгт нийт   255 ор нэмж ажиллуулан, ядуу, олон хүүхэдтэй, байнгын асаргаанд хэвтэрт байдаг, орон гэргүй хүмүүс болон жирэмсэн, хөхүүл хүүхэдтэй эхчүүдэд 1 тэрбум төгрөгийн үнэ бүхий биеийн эсэргүүцэл сайжруулах аарц, жимс зэрэг хүнсний нэмэлт бүтээгдэхүүн өгөхөөр  боллоо.
Мөн эмзэг бүлгийн иргэдэд туслах хандивын аян өрнүүлэхийг аж ахуйн нэгж, шашны байгууллагуудад уриаллаа.
2009 оны 11 дүгээр сарын 03-ны байдлаар улсын хэмжээнд 812 хүн томуугийн А хүрээний /H1N1/ вирусээр өвчилж 5 хүн нас бараад байна. 35 хүн эдгэрч эмнэлгээс гарсан бол 53 хүн Халдварт өвчин судлалын үндэсний төвд хэвтэн эмчлүүлж байна

Олон нийтэд хандан уриалга гаргаж байна.

http://www.eruul-mend.com нь олон Нийтэд хандан уриалга гаргаж байна.

Ханиад томууны шинж тэмдэг илэрсэн тохиолдолд өрхийн эмч болон харъяа нутаг дэвсгэрийн эмнэлэгтээ заавал үзүүлж эмчийн зааврын дагуу эм уух, /дур мэдэн эм хэрэглэх нь эмчилгээний үр дүн багатайгаас гадна үр дүнгүй буруу эм авах нь санхүүгийн алдагдалтай/

Ханиад томуу хүрсэн бол бусдад халдвар тараахаас болгоомилж амны хаалт хэрэглэх /2цаг тутам солих шаардлагатай, та ханиадтай үедээ өдөрт 15 хүнд халдвар тараадаг/

Биеийн дархлаагаа сайжруулах төрөл бүрийн арга хэрэглэх /биеийн тамираар хичээллэх, Халуун аарц, сүү, аньс, чацарганы жүүс буцалгаж уух. Витамин С хэрэглэх, Сармистай шөл уух, утлага хийх, халуун ванн болон саунд суух/

Ариун цэврийг сахих /Гараа бохирдох бүрт савандаж угааж занших, бохир гараар ам, хамар, нүдээ ухахгүй байх/

Хорт зуршлаас ангид байх /архи уух нь дархлаа сулруулна, тамхи татах нь амьсгалын замд ассан түймэр мэт, та ханиад хүрвэл илүү хүндэрч амь нас тань хутганы ирэн дээр байгаа мэт болно. Архи арван нас, тамхи таван нас хорооно/

Даарч хөрөхөөс болгоомжил /даарсан тохиолдолд та шууд ханиад хүрнэ. Дулаан бол мянган лан/

Энэхүү мэдээллийг илүү олон хүнд хүргэх /илүү олон хүн мэдсэнээр ханиаднаас сэргийлэх хүний тоо нэмэгдэж эх орны минь эдийн засагт сайнаар нөлөөлнө.. Ханиад томууны талаар мэдлэггүй хүн олон байх нь энэ даяршиж иргэншсэн нийгмийн үед танд ч бас тойруу замаар ч гэсэн муугаар нөлөөлнө. Бид нэг нэгнээсээ хамааралтай нийгэмд амьдарч байна./

http://www.eruul-mend.com

 

Ханиад хүрсэн үед илрэх шинж тэмдэг, хаана хандах, урьдчилан сэргийлэх арга
А хүрээний H1N1 томуугийн халдварын илрэх шинж тэмдэг ямар байдлаар илрэх вэ?. • Бие тавгүйрхэх, халуурах, хоолой өвдөх, ханиалгах, нус гоожих, хамар битүүрэх, толгой өвдөх, булчингаар шархирч өвдөх, суулгах, бөөлжих.
Дээрх шинж тэмдэг илэрвэл та хаана хандах вэ?
• Ажил сургуульдаа явахгүйгээр өөрийн оршин суудаг харъяа нутаг дэвсгэрийн өрхийн эмнэлэгтээ хандана уу.   Томуугаас сэргийлэх энгийн арга юу байна?:
"Ханиад хүрсэн үед илрэх шинж тэмдэг, хаана хандах, урьдчилан сэргийлэх арга" цааш унших »
Hийслэлийн хэмжээнд нийт 462 тохиолдол болжээ.
2009 оны 10 дугаар сарын 29-ний  байдлаар

10 дугаар сарын 29-ний өдрийн 10 цагийн байдлаар томуугийн цартахлын А хүрээний (H1N1) вирүсийн халдварын лабораториор онош нь батлагдсан тохиолдол 527 болж өмнөх өдрөөс 54 тохиолдлоор нэмэгджээ. Улаанбаатар хотод 462, хөдөө орон нутагт 65 тохиолдол байна. 
Нэмэгдсэн 54 тохиолдлын 49 нь Улаанбаатар хотод шинээр бүртгэгдсэн байгаа бөгөөд нийслэлийн хэмжээнд нийт 462 тохиолдол болжээ.   

Хөдөө орон нутагт 12 аймагт томуугийн цартахлын А хүрээний (H1N1) вирүсийн халдвар бүртгэгджээ. Сэлэнгэ 10, Дорнод  2, Дорноговь 5, Төв 9, Өмнөговь 1, Хэнтий 3, Өвөрхангай 6,  Дархан-Уул 16,  Хөвсгөл 1, Булган аймагт 4 тохиолдол  бүртгэгдсэн нь өмнөх өдрийн түвшинд байна. Харин Говьсүмбэр аймагт шинээр 4 тохиолдол бүртгэгдэж нийт А хүрээний (H1N1) вирүсийн халдварын 7 тохиолдол бүртгэгдсэн байна.  Орхон аймагт шинээр 1 тохиолдол бүртгэгджээ.  

Халдварт өвчин судлалын үндэсний төвд одоогоор 93 хүн эмчлэгдэж байгаагийн 53 нь онош батлагдсан, 40 нь шинжилгээний хариу хүлээж байна. 

Лабораторийн шинжилгээгээр томуугийн цартахлын хүрээний (H1N1) вирусийн халдвартай болох нь тогтоогдсон нас баралт нэмж бүртгэгдээгүй байна.
Хүний томуугийн А хүрээний H1N1 вирусын халдвараас хамтдаа сэргийлье.

24 цагаар ажиллУУЛЖ БУЙ эмийн сангууд

НИЙСЛЭЛИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ГАЗраас ТОМУУ ӨВЧИН ИХСЭЖ БАЙГААТАЙ ХОЛБОГДУУЛАН 24 цагаар ажиллаж буй эмийн сангууд

 

(Нийт: 223)