ЭРҮҮЛ МЭНД - Шинэ бичлэгүүд http://eruul-mend.blog.banjig.net Банжиг Блог нь Монголын хамгийн том Блог сайт юм. mn-mn Banjig.Net Fri, 06 Nov 2009 12:56:20 +0800 http://blogs.law.harvard.edu/tech/rss Banjig.Net Feed Generator info@banjig.net support@banjig.net Банжиг Блог http://blog.banjig.net/images/headlogo.gif http://blog.banjig.net <![CDATA[ХЛОРАМИНаа найруулж сурцгаая.....]]> http://eruul-mend.blog.banjig.net/post.php?post_id=292961

ХЛОРАМИНЫГ ХАЛДВАРГҮЙТГЭЛД ХЭРЭГЛЭХ ЗААВАР

 Нэг. Ерөнхий зүйл

Хлорамин нь Б, Т гэж 2 янз байх ба хлорамин Б-г халдваргүйтгэлд ихэвчлэн хэрэглэнэ. Хлорамин нь гадаад орчинд тэсвэртэй, удаан хугацаагаар хадгалахад идэвхитэй хлороо бага алдана.

1.    Хлорамин Б нь усанд сайн уусдаг, зөөлөн ба төмөр эдлэлийг гэмтээхдээ бага, 26%-ийн идэвхитэй хлор агуулдаг, 50 хэмийн халуунд усанд найруулна.

2.    Хлораминыг хуурай, нарны гэрэл, чийгнээс хамгаалж чадах таглаатай модон ба шилэн саванд хадгална. Хлорамины бэлтгэсэн уусмалыг таглаатай хар бараан өнгийн шилэнд 5-7 өдөр хадгалж ариутгалд хэрэглэнэ.

3.    Хлорамин нь ургал хэлбэрийн нянд үйлчлэх ба ариутгалд 0,2-10% хүртэл хэрэглэнэ.

4.    Хлорамины бактер устгах чадлыг ихэсгэхийн тулд идэвхижүүлсэн байдлаар хэрэглэнэ.

Хоёр. Хлорамины уусмалыг бэлтгэх арга [...]]]> Fri, 06 Nov 2009 12:56:20 +0800 http://eruul-mend.blog.banjig.net/post.php?post_id=292961 <![CDATA[Томуугийн А хүрээний (H1N1) вирүсийн талаархи таны асуултанд хариулья]]> http://eruul-mend.blog.banjig.net/post.php?post_id=292951 Томуугийн А хүрээний (H1N1) вирүсийн талаархи таны асуултанд хариулья


  

Томуугийн А (H1N1) вирүсээр хүн хэрхэн халдварладаг вэ?

Томуу өвчний халдвар хүнээс хүнд дамжин халдварлаж байгаагийн улмаас одоогийн энэхүү дэгдэлт хүн амын дунд тархаад байна. Халдвар авсан хүн ханиах, найтаах үед халдварлагдсан агаар дусал гар, эд зүйлсийн гадаргууд бууж, харин жин багатай жижиг хэсгүүд нь агаарт тогтон үлддэг. Бусад хүмүүс тэр агаараар амьсгалах, эсвэл халдварлагдсан гар, гадаргуутай хүрэлцсэний улмаас халдварт өртөнө. Халдвар цаашид тархахаас сэргийлж хүн ханиаж найтаах үедээ ам хамраа алчуураар дарах, гараа тогтмол угааж байх хэрэгтэй.

Халдвар авсан үед ямар шинж тэмдэг илрэх вэ?
Томуугийн A(H1N1) вирүсийн халдварын үед илрэх анхны шинж тэмдгүүд нь томуу-төст өвчний шинж тухайлбал: халуурах, ханиалгах, толгой өвдөх, үе мөч, булчингаар өвдөх, хоолой хөндүүрлэх, нус гоожих зарим үед бөөлжих, суулгах зэрэг шинж тэмдгүүд болно.

Одоо дэгдээд байгаа дэгдэлтийн тухайд, Мексикт гарсан дэгдэлтийг судлуулахаар илгээсэн ДЭМБ-ын багаас ямар нэгэн хариу ирсэн байна уу? 

Явсан баг тархвар зүйн нотолгоог ирүүлсэн байгаа бөгөөд дэлгэрэнгүй мэдээллийг цаашид хүлээн авах болно. 
Халдвар гахайнаас хүнд дамжсан гэдгийг илтгэсэн баталгаа одоогийн байдлаар байна уу?
Байхгүй.

Энэхүү дэгдэлтийн улмаас эдийн засагт учирч болзошгүй хор хохиролын талаар ямар нэг мэдээлэл одоогийн байдлаар байна уу?

Байхгүй.

Улирлаг томуугийн улмаас жилд хэдэн мянган хүн нас бардаг гэдгийг мэдсээр байж энэхүү цартахалд тэгтлээ их санаа зовнихын учир юу вэ? 

Улирлаг томуугийн эпидеми нь жил болгон дэгддэг бөгөөд түүнийг бид улирлаг томууд зориулсан вакцинаар эмчлэх боломжтой байдаг. Харин цартахал бол дэлхий нийтийг хамарсан эпидеми юм. Энэ бол шинэ төрлийн вирүс бөгөөд түүний эсрэг дархлаа хүн амд бүрэлдэж амжаагүй байдаг.

Томуугийн А(H1N1) вирүсийн халдвараас сэргийлэхийн тулд би юу хийж чадах вэ?

Томуугийн шинэ төрлийн A(H1N1) вирүс нь улирлаг томуу өвчний нэгэн адил өөрөөр хэлбэл хүн ярих, ханиах, найтаах үед агаар дуслаар дамжин халдварладаг бололтой. Томуугийн халдварт өртөхөөс сэргийлэхийн тулд Та томуу, томуу-төст өвчнөөр өвчилсөн байж болзошгүй хүнтэй ойр харьцахаас зайлсхийх (боломжтой бол 1 метрийн зай барих), мөн дараах арга хэмжээг авах хэрэгтэй. Үүнд:
• Ам, хамартаа гар хүрэхээс зайлсхийх; 
• Гараа савантай усаар сайтар угаах, эсвэл спиртэн суурьтай халдваргүйтгэгч бодисоор гараа тогтмол (ялангуяа ам, хамар эсвэл халдварлагдсан байж болзошгүй эд зүйлс, гадаргуутай хүрэлцсэнийхээ дараа) цэвэрлэх; 
• Өвдсөн байж болзошгүй хүнтэй ойр харьцахаас зайлсхийх; 
• Онцын шаардлагагүй бол хүн ам олноор цугларсан газраар явахгүй байх
• Ажиллаж, амьдарч буй өрөө тасалгааныхаа салхивчийг онгойлгон, тогтмол агааржуулж байх; 
• Эрүүл аж төрөх зан үйлийг хэвшүүлэх, тухайлбал: тэжээллэг хоол хүнс хэрэглэх, нойр хоолны дэглэмээ зөв зохицуулах, дасгал хөдөлгөөн хийж байх гэх мэт. 

Амны хаалт (маск) хэрэглэх талаар ДЭМБ ямар зөвлөмж өгч байгаа вэ?

Хэрэв та өвчлөөгүй бол амны хаалт (маск) зүүх шаардлагагүй.  
Хэрэв та өвчтэй хүн асарч байгаа бол өвчтөнтэй ойр харьцах үедээ маск зүүж, харьцаж дууссан даруйдаа маскаа авч, гараа сайтар угаах шаардлагатай.

Амны хаалтыг хэзээ, хэрхэн хэрэглэх вэ?

Хэрэв Та өвчтэй үедээ аялал зугаалгаар явах эсвэл бусад хүмүүстэй харьцах шаардлага гарвал амны хаалт зүүж байх хэрэгтэй. 
Амны хаалтыг ямар ч нөхцөлд зөв хэрэглэх нь хамгийн чухал. Буруу хэрэглээ нь халдвар тархах боломжийг нэмэгдүүлдэг.

Томуугийн A(H1N1) халдвараар өвчилсөн эсэхэээ би яаж мэдэх вэ?

Томуугийн A(H1N1) вирүсийн халдвар болон жирийн улирлаг томуу хоёрын хоорондох ялгааг Та эмнэлгийн байгууллагын туслалцаагүйгээр мэдэх боломжгүй юм. Улирлаг томуугийн үед илэрдэг шинж тэмдгүүд тухайлбал: халуурах, ханиалгах, толгой өвдөх, булчин өвдөх, хоолой хөндүүрлэх, нус гоожих зэрэг шинж тэмдгүүд тус тус илэрнэ. Зөвхөн эмч, Таны оршин суугаа орон нутгийн эрүүл мэндийн байгууллага л томуугийн A(H1N1) вирүсийн халдвар мөн эсэхийг магадлан баталгаажуулах болно.

Хэрэв би өөрийгөө халдвар авсан гэж бодож байгаа бол юу хийх ёстой вэ?

Хэрэв Та өндөр халууран, хоолой хөндүүрлэн, бие тань сайнгүй байгаа бол: 
• Ажил сургууль, хичээл болон хүн ам олноор цугларсан газраар явахаас зайлсхийх; 
• амарч, шингэн их хэмжээгээр уух
• ам хамраа таглаж ханиаж найтаах, хэрэглэсэн салфеткаа зохих журмын дагуу устгаж байх. Салфеткатай хүрэлцсэнийхээ дараа гараа савантай усаар угаах эсвэл спиртэн суурьтай халдваргүйтгэгч бодисоор зайлах; 
• Хэрэв ханиаж найтаах үед ойр орчимд чинь салфетка байхгүй бол тохойныхоо дотор тал руу ам хамраа чиглүүлэн ханиаж найтаах; 
• Бусад хүмүүстэй хамт байх үед халдвар агаар дуслаар тархахаас сэргийлж амны хаалт хэрэглэж байх, гэхдээ амны хаалтыг зөв хэрэглэж байгаа эсэхээ байнга нягталж байх; 
• өвчтэй байгаа гэдгээ гэр бүл, найз нөхдөдөө хэлж, бусад хүмүүстэй харьцахаас зайлсхийх; 
• хэрэв боломжтой бол, эмнэлэг рүү очихоосоо өмнө эмчтэйгээ холбоо барин, эмчид үзүүлэх шаардлагатай эсэхээ зөвлөлдөх.

Хэрэв надад эмнэлгийн тусламж хэрэгтэй бол би юу хийх ёстой вэ?

• Хэрэв боломжтой бол, эмнэлэг явахаасаа өмнө эмчтэйгээ холбоо барин, ямар шинж тэмдэг, зовуурь илэрч байгаа тухай хэлж мэдэгдэх. Өөрийгөө яагаад томуугийн A (H1N1) вирүсийн халдвараар өвчилсөн гэж бодож байгаа эмчдээ тайлбарлан хэлэх (тухайлбал: шинэ төрлийн томуугийн халдвар бүртгэгдсэн гназар нутаг руу ойрын хугацаанд зорчсон бол). Эмчийн өгсөн зөвлөмжийн дагуу хийж гүйцэтгэх. 
• Хэрэв Та эмнэлэгт очихоосоо өмнө эмчтэйгээ холбоо барьж чадаагүй бол, эмнэлэгт ирсэн даруйдаа өөрийгөө шинэ төрлийн томуугийн халдвартай байж болзошгүй хэмээн сэжиглэж байгаагаа эмнэлгийн ажилтанд нэн даруй мэдэгдэх шаардлагатай. 
• Эмнэлэг очих замдаа ам, хамраа таглах эсвэл амны хаалт зүүх хэрэгтэй. 

Хэрэв би томуугаар өвчсөн ч гэсэн биеийн байдал маань санй байвал ажил, сургуульдаа явж болох уу?

Болохгүй. Томуугийн A(H1N1) вирүсийн халдвар, жирийн улирлаг томуу хоёрын аль нь ч байсан гэсэн Та гэртээ байж, өвчний шинж тэмдэг илэрч байх үеийн туршид ажил, сургуульдаа явж болохгүй. Энэ бол хамт ажилладаг нөхөд болон бусад хүмүүсийг халдварт өртөхөөс сэргийлсэн арга хэмжээ юм.

Би аялал зугаалгаар явж болох уу?

Хэрэв Таны бие тавгүйрхэн, Таньд томуугийн шинж тэмдэг илэрч байвал Та аяллаар явж болохгүй. Хэрэв Таны эрүүл мэндийн байдал сайнгүй байгаа мэт санагдвал Та эмчид хандах хэрэгтэй.
]]>
Fri, 06 Nov 2009 11:12:06 +0800 http://eruul-mend.blog.banjig.net/post.php?post_id=292951
<![CDATA[H1N1 ВИРУСЫН ХАМГИЙН СҮҮЛИЙН МЭДЭЭЛЭЛ 11,05]]> http://eruul-mend.blog.banjig.net/post.php?post_id=292300 Мэдээ 2009.11.05

2009 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 10 цагийн байдлаар томуугийн А (H1N1) вирүсийн халдварын лабораториор батлагдсан тохиолдол 884 болж, 25 шинэ тохиолдлоор нэмэгдсэн, үүнээс Улаанбатарт 706, 17 аймагт 178 тохиолдол бүртгэгдсэн байгаа, өчигдрийнхээс нэмэгдсэн нь Сэлэнгэд +7, Өвөрхангайд +2, УБ +16 болжээ.

ХӨСҮТ-ийн амбулаториор 140 хүн үзүүлж үйлчлүүлсэнээс 8 хүн томуугийн А (H1N1) вирүсийн халдварын хүнд, хүндэрч болзошгүй хэлбэр гэсэн оношоор хэвтсэн. Бусад нь гэрээр эмчилгээ хийлгэх зөвлөгөө авч, өрхийн эмчийн хяналтанд орсон байна.

Томуугийн халдвар эхэлсэнээс хойш тус төвд томуугийн А (H1N1) вирүсийн халдвар гэсэн оношоор 411 хүн хэвтэн эмчлэгдсэнээс 322 нь эдгэрч гарсан, одоо 88 өвчтөн эмчлэгдэж байна. Хүндээр өвчилж эрчимт эмчилгээ сэхээн амьдруулах тасагт эмчлэгдсэн 20-иод тохиолдлоос 1 нь нас барсан, бусад нь эдгэрч гарсан, одоо 5 хүний биеийн байдал хүнд байна.

Сүүлийн хоногуудад хүнд байсан хүмүүсээс 2 хүний биеийн байдал дээрдэж сайжрах хандлагатай болж байна. ХӨСҮТ-ийн ТҮТ-ийн лабораторид 109 сорьцод шинжилгээ хийснээс 25 тохиолдол томуугийн А (H1N1) вирүсийн халдвар болох нь батлагдсан байна.

Аймгуудтай байнгын холбоотой ажиллаж өдөр бүр 1-2 аймагтай аудио хурал хийж зөвөлөгөө өгч байгаа. Иргэдийн зүгээс өөрийгөө томуугийн А (H1N1) вирүсийн халдвар авч уу? үгүй юу? Хэд хоногийн өмнө бие эвгүй оргиод томуу хүрээд өнгөрөх шиг болсон тэр юу байсан бол?

Манай гэр бүлээс эсвэл ажлын газрынхнаас, ангийнхнаас хэн нэг нь өвдөөд эдгэрсэн би хамт байсан яагаа бол?

Шинжилгээ хийлгээд өөрийгөө өвдөж өнгөрсөн эсэхээ мэдчих юмсан гэсэн санаатай эмнэлгээр яваад байгаа тал байна. Ийм тохиолдолд шинжилгээ хийхгүй. ДЭМБ-аас өгч байгаа зөвлөмжид тухайн улс оронд томуугийн А (H1N1) вирүсийн халдварын 100 тохиолдол лабораториор батлагдсан бол хүн амын дунд энэ өвчний дэгдэлт гарч байгаа нь тодорхой байна гэж үзээд цаашид нийтийг хамарсан шинжилгээ хийх шаардлагагүй, томуу, томуу төст өвчтэй гэж оношлогдож байгаа тохиолдлыг “томуугийн А (H1N1) вирүсийн халдвартай“ гэж оношлож, эмчлэх арга хэмжээ авах нь зүйтэй гэж байгаа.

Нэгэнт дэгдэлтийн байдалтай гарч байгаа үед хүн амын 20-50% дайрлагад өртөж, шинж тэмдэг бүхий хэлбэрээр илрэнэ, үүнээс 90-ээд хувь нь хөнгөн хэлбэрээр өвчилж эдгэрнэ гэж зөвлөж байгаа. Та түүний нэг нь байх магадлалтай. Хэрэв өвчилсөн шинж тэмдэг, сэжиг байгаа бол гэртээ байж, өрхийн эмчээ дуудаж үзүүлээрэй.

Тэд өвчин хүнд байна уу? Хөнгөн байна уу? Гэрт нь эмчлэх үү? Эмнэлэгт хэвтүүлэх шаардлагатай юу гэдгийг тогтоох хэмжээнд бүрэн сургагдсан, энэ талаар баримтлах маш тодорхой удирдамжтай байгаа. Өрхийн эмч нар уртасгасан цагаар, гэрийн дуудлага, эргэлтийн горимоор байнга ажиллаж байгаа.

ХӨСҮТ

]]>
Thu, 05 Nov 2009 18:26:16 +0800 http://eruul-mend.blog.banjig.net/post.php?post_id=292300
<![CDATA[14 ХОНОГ ӨНДӨРЖҮҮЛСЭН БЭЛЭН БАЙДАЛ ЗАРЛАЖ ҮНДСЭНДЭЭ ХӨЛ ХОРИО ТОГТООГООД БАЙНА]]> http://eruul-mend.blog.banjig.net/post.php?post_id=290320 Томуугийн А хүрээний /H1N1/ вирусийн халдвар хурдацтай тархаж байгаа учир 2009 оны 11 дүгээр сарын 03-ны өдрөөс эхлэн орон даяар өндөржүүлсэн бэлэн байдалд шилжин ажиллахаар боллоо.
Монгол Улсын Ерөнхий сайдын захирамжаар байгуулагдсан Засгийн газрын ажлын хэсэг хуралдан шийдвэр  гаргаж, ажлын хэсгийн ахлагч, Монгол Улсын Шадар сайд М.Энхболд энэ талаар мэдээлэл хийв.
Томуугийн А хүрээний /H1N1/ вирусийн халдварыг тархаахгүйн тулд ирэх 14 хоногт барааны захыг ажиллуулахгүй, олон нийтийг хамарсан бүх төрлийн үзвэр, үйлчилгээ, диско клубын үйл ажиллагааг зогсоолоо.
Мөн хот хоорондын зорчигч тээврийн үйлчилгээг хязгаарлан, зорчигчдын биеийн байдлыг үзэж зорчуулах, хүн тээврийн үйлчилгээнд явж байгаа автомашинуудыг ариутгаж, халдваргүйжүүлж байхаар  боллоо.
Хот, орон нутагт зохиогдох төрөл бүрийн хурал, зөвлөгөөн, ээлжит цэрэг татлагыг 14 хоногоор хойшлуулж оюутны хотхон, дотуур байранд эмнэлгийн үйлчилгээ үзүүлэхээр шийдвэрлэв.
14 хоногийн хугацаанд сургууль, цэцэрлэг ажиллахгүй тул Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам, телевизүүд хамтарч Ерөнхий эрдмийн зарим нэг  хичээлийг телевизээр заах арга хэмжээ авахыг ажлын хэсэг үүрэг болголоо.
Нийслэлийн Засаг даргын Тамгын газар улсын нөөцөөс ариутгал, цэвэрлэгээний 2 автомашин авах бол нэр бүхий хоёр аж ахуйн нэгж эмнэлгүүдийг хүчилтөрөгчөөр тасралтгүй хангах үүрэг хүлээлээ.
Цэргийн клиникийн төв госпиталь, ЭНЭШТ, Ачтан-Элит, Нялхсын клиникийн сувилал, Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлэгт нийт   255 ор нэмж ажиллуулан, ядуу, олон хүүхэдтэй, байнгын асаргаанд хэвтэрт байдаг, орон гэргүй хүмүүс болон жирэмсэн, хөхүүл хүүхэдтэй эхчүүдэд 1 тэрбум төгрөгийн үнэ бүхий биеийн эсэргүүцэл сайжруулах аарц, жимс зэрэг хүнсний нэмэлт бүтээгдэхүүн өгөхөөр  боллоо.
Мөн эмзэг бүлгийн иргэдэд туслах хандивын аян өрнүүлэхийг аж ахуйн нэгж, шашны байгууллагуудад уриаллаа.
2009 оны 11 дүгээр сарын 03-ны байдлаар улсын хэмжээнд 812 хүн томуугийн А хүрээний /H1N1/ вирусээр өвчилж 5 хүн нас бараад байна. 35 хүн эдгэрч эмнэлгээс гарсан бол 53 хүн Халдварт өвчин судлалын үндэсний төвд хэвтэн эмчлүүлж байна

]]>
Wed, 04 Nov 2009 12:12:39 +0800 http://eruul-mend.blog.banjig.net/post.php?post_id=290320
<![CDATA[Олон нийтэд хандан уриалга гаргаж байна.]]> http://eruul-mend.blog.banjig.net/post.php?post_id=285755

http://www.eruul-mend.com нь олон Нийтэд хандан уриалга гаргаж байна.

Ханиад томууны шинж тэмдэг илэрсэн тохиолдолд өрхийн эмч болон харъяа нутаг дэвсгэрийн эмнэлэгтээ заавал үзүүлж эмчийн зааврын дагуу эм уух, /дур мэдэн эм хэрэглэх нь эмчилгээний үр дүн багатайгаас гадна үр дүнгүй буруу эм авах нь санхүүгийн алдагдалтай/

Ханиад томуу хүрсэн бол бусдад халдвар тараахаас болгоомилж амны хаалт хэрэглэх /2цаг тутам солих шаардлагатай, та ханиадтай үедээ өдөрт 15 хүнд халдвар тараадаг/

Биеийн дархлаагаа сайжруулах төрөл бүрийн арга хэрэглэх /биеийн тамираар хичээллэх, Халуун аарц, сүү, аньс, чацарганы жүүс буцалгаж уух. Витамин С хэрэглэх, Сармистай шөл уух, утлага хийх, халуун ванн болон саунд суух/

Ариун цэврийг сахих /Гараа бохирдох бүрт савандаж угааж занших, бохир гараар ам, хамар, нүдээ ухахгүй байх/

Хорт зуршлаас ангид байх /архи уух нь дархлаа сулруулна, тамхи татах нь амьсгалын замд ассан түймэр мэт, та ханиад хүрвэл илүү хүндэрч амь нас тань хутганы ирэн дээр байгаа мэт болно. Архи арван нас, тамхи таван нас хорооно/

Даарч хөрөхөөс болгоомжил /даарсан тохиолдолд та шууд ханиад хүрнэ. Дулаан бол мянган лан/

Энэхүү мэдээллийг илүү олон хүнд хүргэх /илүү олон хүн мэдсэнээр ханиаднаас сэргийлэх хүний тоо нэмэгдэж эх орны минь эдийн засагт сайнаар нөлөөлнө.. Ханиад томууны талаар мэдлэггүй хүн олон байх нь энэ даяршиж иргэншсэн нийгмийн үед танд ч бас тойруу замаар ч гэсэн муугаар нөлөөлнө. Бид нэг нэгнээсээ хамааралтай нийгэмд амьдарч байна./

http://www.eruul-mend.com

 

]]>
Fri, 30 Oct 2009 19:46:06 +0800 http://eruul-mend.blog.banjig.net/post.php?post_id=285755
<![CDATA[Ханиад хүрсэн үед илрэх шинж тэмдэг, хаана хандах, урьдчилан сэргийлэх арга]]> http://eruul-mend.blog.banjig.net/post.php?post_id=285655

А хүрээний H1N1 томуугийн халдварын илрэх шинж тэмдэг ямар байдлаар илрэх вэ?.

• Бие тавгүйрхэх, халуурах, хоолой өвдөх, ханиалгах, нус гоожих, хамар битүүрэх, толгой өвдөх, булчингаар шархирч өвдөх, суулгах, бөөлжих.


Дээрх шинж тэмдэг илэрвэл та хаана хандах вэ?

• Ажил сургуульдаа явахгүйгээр өөрийн оршин суудаг харъяа нутаг дэвсгэрийн өрхийн эмнэлэгтээ хандана уу.

 

Томуугаас сэргийлэх энгийн арга юу байна?: [...]]]> Fri, 30 Oct 2009 18:55:47 +0800 http://eruul-mend.blog.banjig.net/post.php?post_id=285655 <![CDATA[Hийслэлийн хэмжээнд нийт 462 тохиолдол болжээ.]]> http://eruul-mend.blog.banjig.net/post.php?post_id=284548 2009 оны 10 дугаар сарын 29-ний  байдлаар


10 дугаар сарын 29-ний өдрийн 10 цагийн байдлаар томуугийн цартахлын А хүрээний (H1N1) вирүсийн халдварын лабораториор онош нь батлагдсан тохиолдол 527 болж өмнөх өдрөөс 54 тохиолдлоор нэмэгджээ. Улаанбаатар хотод 462, хөдөө орон нутагт 65 тохиолдол байна. 
Нэмэгдсэн 54 тохиолдлын 49 нь Улаанбаатар хотод шинээр бүртгэгдсэн байгаа бөгөөд нийслэлийн хэмжээнд нийт 462 тохиолдол болжээ.   

Хөдөө орон нутагт 12 аймагт томуугийн цартахлын А хүрээний (H1N1) вирүсийн халдвар бүртгэгджээ. Сэлэнгэ 10, Дорнод  2, Дорноговь 5, Төв 9, Өмнөговь 1, Хэнтий 3, Өвөрхангай 6,  Дархан-Уул 16,  Хөвсгөл 1, Булган аймагт 4 тохиолдол  бүртгэгдсэн нь өмнөх өдрийн түвшинд байна. Харин Говьсүмбэр аймагт шинээр 4 тохиолдол бүртгэгдэж нийт А хүрээний (H1N1) вирүсийн халдварын 7 тохиолдол бүртгэгдсэн байна.  Орхон аймагт шинээр 1 тохиолдол бүртгэгджээ.  

Халдварт өвчин судлалын үндэсний төвд одоогоор 93 хүн эмчлэгдэж байгаагийн 53 нь онош батлагдсан, 40 нь шинжилгээний хариу хүлээж байна. 

Лабораторийн шинжилгээгээр томуугийн цартахлын хүрээний (H1N1) вирусийн халдвартай болох нь тогтоогдсон нас баралт нэмж бүртгэгдээгүй байна.
]]>
Thu, 29 Oct 2009 12:48:31 +0800 http://eruul-mend.blog.banjig.net/post.php?post_id=284548
<![CDATA[Хүний томуугийн А хүрээний H1N1 вирусын халдвараас хамтдаа сэргийлье.]]> http://eruul-mend.blog.banjig.net/post.php?post_id=284182

]]>
Tue, 27 Oct 2009 19:12:02 +0800 http://eruul-mend.blog.banjig.net/post.php?post_id=284182
<![CDATA[24 цагаар ажиллУУЛЖ БУЙ эмийн сангууд]]> http://eruul-mend.blog.banjig.net/post.php?post_id=283092

НИЙСЛЭЛИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ГАЗраас ТОМУУ ӨВЧИН ИХСЭЖ БАЙГААТАЙ ХОЛБОГДУУЛАН 24 цагаар ажиллаж буй эмийн сангууд

 

]]>
Mon, 26 Oct 2009 11:18:18 +0800 http://eruul-mend.blog.banjig.net/post.php?post_id=283092
<![CDATA[ИРГЭДЭД ЭРҮҮЛ МЭНДИЙН ЗӨВЛӨГӨӨ ӨГӨХ НЭЭЛТТЭЙ УТАСНЫ ЖАГСААЛТ]]> http://eruul-mend.blog.banjig.net/post.php?post_id=283065

ИРГЭДЭД ЭРҮҮЛ МЭНДИЙН ЗӨВЛӨГӨӨ

ӨГӨХ НЭЭЛТТЭЙ УТАСНЫ ЖАГСААЛТ

¹

Байгууллага

Утас

1

Чингэлтэй Эрүүл мэндийн нэгдэл

70110715

70110716 Хүүхдийн түргэн

2

Сонгинохайрхан Эрүүл мэндийн нэгдэл

50999810 /24 цаг/

685065 Хүүхдийн түргэн

3

Сүхбаатар Эрүүл мэндийн нэгдэл

350793 Хүүхдийн түргэн

350811

4

Хан-Уул Эрүүл мэндийн нэгдэл

341003 Хүүхдийн түргэн

5

Баянзүрх Эрүүл мэндийн нэгдэл

70150064

70150052 Хүүхдийн түргэн

6

Баянгол Эрүүл мэндийн нэгдэл

361302 /0820-2200/

362539 Хүүхдийн түргэн

7

Найлайх Эрүүл мэндийн нэгдэл

012323464

8

Багануур Эрүүл мэндийн нэгдэл

0121-20290

0121-103

9

Багахангай Хүн эмнэлэг

0222-222103

10

Хан-Уул Нэгдсэн эмнэлэг

379247

11

Сонгинохайрхан Нэгдсэн эмнэлэг

631895 /09.00-22.00/

12

Баянзүрх Нэгдсэн эмнэлэг

454004

13

Сүхбаатар Нэгдсэн эмнэлэг

350948

14

Нийслэлийн Эрүүл мэндийн газар

320981

Жич: Дүүргийн Эрүүл мэндийн нэгдэл, нэгдсэн эмнэлгийн хүлээн авах нь 24 цагаар, Өрхийн эмнэлэг 08.00-22.00 цаг хүртэл уртасгасан цагаар ажиллаж байна.

 

]]>
Mon, 26 Oct 2009 10:19:50 +0800 http://eruul-mend.blog.banjig.net/post.php?post_id=283065